Sunday, January 17, 2021

Feature Release Lifecycle буюу шинэ функц хэрхэн төрдөг вэ?

 Та бүхний хэрэглэдэг өдөр тутмын софтвэйр болон онлайн сэрвис, эсвэл мобайл апп чинь үргэлж шинэчлэгдэж, өөрчлөгдөж, шинэ фунц болон UX нэмэгдэж байдаг гэдгийг мэдэх байх, За тэгвэл тийм функц-ууд нь ямархуу байдлаар хөгжүүлэлт хийгдэж хэрэгчид дээр очидог тухай жоохон өөрийнхөө харсан үзсэн өнцгөөс танилцуулъя.

 Манай багын үндсэн продакт маань бараг 30-аад жилийн настай Configuration Manager гэдэг  Windows компьютеруудыг нэг дороос цогцоор нь менежетмент хийх зориулалттай софтвэйр байдаг. Сэрвэр болон клиэнт ээс бүрдэнэ, сэрвэрүүд нь Windows Server дээр суулгасан байдаг, клиэнтүүд нь ердийн Windows компьютер дээр суулгасан Windows аппликэшон юм.


Configuration Manager

 За тэгээд Configuration Manager-д нэг шинэ айдиа олоод функц болгож гаргах хүртэл нэг иймэрхүү шат дамжлага явагдаж байж хэрэглэгчид дээр хүрнэ.

Sunday, January 10, 2021

Living standard Tokyo vs Seattle

 За бүгдэд нь шинэ оны мэнд! Энэ удаа амьдрах өртгийн ранкаар нилээн дэгүүрт ордог Токио болон Сиатл хотуудын хооронд ямар ялгаа харагдаж байга тухай тэмдэлэе. Байршилын тухайд гэвэл, Токио хотод Ота дүүрэгт байсан, Сиатл-д бол Рэдмонд хоттой харицуулж байна, ам бүл 5 уулаа амьдардаг. Ерөнхийдөө Япон Америкийн амьдрах өртөг 1.5-2.0 дахин ялгаа харагдаад байгаа. ($1 = ¥104)


1.Орон Сууц болон Бусад

 Байрны түрээсийн үнэ 2-2.5 дахин их тусаж байна. Токио-д байхад адил хэмжээтэй байранд $1100 л төлдөг байлаа. МТ компаниудын ажилчид байрны үнэ хөөрөгдөж байна гээд буруутгаад байдаг, надад бол үнээ ихэсгээд байга байрны эздэд л учир байга санагддаг юм. Silicon Valley хавиар бол бүр аймар гэж дуулсан. 

Энд бас интэрнэт болон ТВ/Стреам сэрвис илүү үнэтэй, ТВ үзнэ гэвэл нэмэлт сэрвис тавиулах хэрэгтэй болно, бас өчнөөн онлайн стреам-тэй болсон тэрнээс нэмж орж болно, туөлбөр ч явж өгнө. Токио-д ядаж ТВ үнэгүй үзэж болдог байсан. 

Цахилгаан болон Гасны үнэ төлбөр нийлээд Токио-д илүү гардаг байж, ялангуяа өвөл зуны үед эйркон ажиллуулахаар явж өгнө.