Sunday, January 10, 2021

Living standard Tokyo vs Seattle

 За бүгдэд нь шинэ оны мэнд! Энэ удаа амьдрах өртгийн ранкаар нилээн дэгүүрт ордог Токио болон Сиатл хотуудын хооронд ямар ялгаа харагдаж байга тухай тэмдэлэе. Байршилын тухайд гэвэл, Токио хотод Ота дүүрэгт байсан, Сиатл-д бол Рэдмонд хоттой харицуулж байна, ам бүл 5 уулаа амьдардаг. Ерөнхийдөө Япон Америкийн амьдрах өртөг 1.5-2.0 дахин ялгаа харагдаад байгаа. ($1 = ¥104)


1.Орон Сууц болон Бусад

 Байрны түрээсийн үнэ 2-2.5 дахин их тусаж байна. Токио-д байхад адил хэмжээтэй байранд $1100 л төлдөг байлаа. МТ компаниудын ажилчид байрны үнэ хөөрөгдөж байна гээд буруутгаад байдаг, надад бол үнээ ихэсгээд байга байрны эздэд л учир байга санагддаг юм. Silicon Valley хавиар бол бүр аймар гэж дуулсан. 

Энд бас интэрнэт болон ТВ/Стреам сэрвис илүү үнэтэй, ТВ үзнэ гэвэл нэмэлт сэрвис тавиулах хэрэгтэй болно, бас өчнөөн онлайн стреам-тэй болсон тэрнээс нэмж орж болно, туөлбөр ч явж өгнө. Токио-д ядаж ТВ үнэгүй үзэж болдог байсан. 

Цахилгаан болон Гасны үнэ төлбөр нийлээд Токио-д илүү гардаг байж, ялангуяа өвөл зуны үед эйркон ажиллуулахаар явж өгнө.

Monthly Base



2.Хүнс

 Анх ирээд дэлгүүрт ороод барааны үнийг нь хараад гайхаж байсан, Токиогоос 1.5-2 дахин үнэтэй байдаг юм. Сарын хүнсний зардал ч 1.5 дахин их болсон, дээрээс нь гадуур хооллолт бол явж өгнө. Токиод байсан шиг 350 енээр гюдон авна гэж хэзээ ч байхгүй, дээрээс нь тип ч төлнө. Гадуур хооллолт бол ер нь их тансаглал болчоод байга.

Monthly Base




3.Хүүхдэд Хамрааралтай

 Япон улс хүн амын бууралттай холбоотойгоор хүүхдэд чиглэсэн хөнгөлөлт тэтгэмжийн бодлого сайтай. Сар болгон хүүхдийн тоогоор тэтгэмж өгдөг, дээрээс нь улсын сургуулиуд үнэгүй, бага насны хүүхдийн цэцэрлэг ч гайгүй байдаг. Америкт бол хүүхдийн тэтгэмж гэж авдаггүй, дээрээс нь цэцэрлэг маш үнэтэй. Улсын бага сургуулиуд бол адилхан хэмжээны зардал гарж байна.

Monthly Base



4.Эрүүл Мэндийн Үйлчилгээ

Америкт эмч нарыг яагаад баян гэдгийг нь ойлгосон доо ер нь. 2 жишээ:

  • Шүдний эмчид үзүүлж цэвэрлэгээ хийлгээд нэг цэг шиг нүх ломбодуулсан чинь төлбөр нь $1037 гараад, даатгалын хөнгөлөлт ороод $85 төлсөн.
  • Хүүхэд ханиад хүрээд эмч дээр очиход $316 гараад өөрөөс $242 төлсөн. 

Токиод байхад ажилтай ажилгүй бүх хүмүүс даатгалт хамрагдаад 30% зардалаа өөрөө төлдөг системтэй, дээрээс нь 12 оос бага насны хүүхдүүд 100% хөнгөлөлтэй. Жоохон хүүхдийн нус нь гарангуут л эмнэлэгрүү дагуулж гүйгээл эм нэхээл, дэндүү эрхэлдэг байсан чинь энд ирээд бол аль болох гэрээр л болгохыг хичээх болсон.

Америкт бол ажилтай байжийж л даатгалд орж чаддаг юм шиг байна, тэгээд даатгалын систэм нь хамаагүй илүү төвөгтэй. Жишээ нь байршил болон эмчилгээний салбар чиглэлээс хамаараад даатгалт орох хувь нь өөрчлөгдөөд явчина. Хэрвээ би New York-д явж байгаад ханиад хүрвэл 100% өөрөө дааж эмнэлэгт очиж үзүүлэх болно.

Өөрөөс төлөх мөнгөний хэмжээ нь 10-20 дахин их. Токиод ямар нэг эмнэлэгт үзүүлхэд за үсрээл $10-$30 л авна. Энд бол хэдэн зуугаас л ярина, тэр нь бүүр даатгал хасагдаад шүү!

5.Татвар

 Татвар дээр их том ялгаа гардаг юм байна. Японд байхад тэтгэвэрийн систэм нь хүчээр суутгаад авчдаг байсан нь том нөлөөлж байна. Америкт өөрөө сонгох эрхтэй, сайн дурынх болохоор доод тоонд оруулаагүй. Өндөр насжилт хурдасж байга нийгэмд яах аргагүй тэтгэвэр тавих мөнгө нь ажилчин залуусынхаа нуруун дээр бууж ирдэг нь харагдаж байна, 2050 он гэхэд 2 ажилчин залуу нэг хөгшиний тэтгэвэрийг нь төлнө гэсэн судалгаа ч байдаг. 

 Бас оршин суугчын татвар гэж Японд амьдарж байгаа газрынхаа захиргаанд 10% төлдөг байсан энэ ч бас их том нөлөөлж байна. Washington State Tax гэж юм байдаггүй болхоор овоо хөнгөлөлт болж байна.

 Аль аль улсынх нь татварын систэм нь төвөгтэй амархан тооцож гаргах боломжгүй, ерөнхий багцаа гаргаад харьцуулж үзэхэд 10% ялгаа гарж байна. Америк талыг одоогоор 100% мэдээгүй л байна, удахгүй таx-ын шалгалт явагдана тэр үед нь хир нэмэгдэхнүү харж байя. Доорх тоо бол одоогоор надад харагдаж байга хэсэг нь, дараа дахиж апдэйт хийх болноо.

Нэг бүтэн жилд















No comments:

Post a Comment