Sunday, February 14, 2021

Америк дахь Монгол ITчидийн комьюнити

 Америк бол IT-ийн орон, тиймээс энд энэ чиглэлээр ажиллаж сурж амьдарж байга болчууд нилээд байдаг. Монгол ITчид ямархуу байдлаар нийлж хамтарж комьюнити үүсгэж байга талаар өөрийн олж мэдсэнээ хуваалцъя.

Mongolian IT Professionals in USA (MITPU) | Facebook

 Миний олж мэдсэнээр хамгийн том комьюнити нь. ФБ пэйж дээрээ голлон үйл ажиллагаа явуулдаг, дээрээс нь подкаст болон вэб хуудастай. ФБ нь прайвэйт, урилгаар юмуу өөрөө анкет бөглөж байж элсэж болно, гол нь IT хамааралтай салбарт сурдах юмуу ажилладаг бөгөөд АНУ-д байрладаг байх гэсэн шалгууртай байх.


 Зарим нэг үйл ажиллагаанаас нь дурьдвал, сар болгон гишүүд дунд онлайн hangout event болж, бэлтгэсэн яриа сонсох юмуу чөлөөт ярилцлага хийдэг. Гишүүдээсээ интэрн болон ажлын байрны referral хийж байга харагдсан. Алгоритм чиглэлээр бас блог контэнт бэлдэж гаргадаг. Өөр бас олон төрлийн нийтгмийн төлөө гэсэн сайн дурын ажилууд бас явагдаж байга байх, гишүүн нь болоод өөрсдөө сонирхоорой.

За тэгээд эндээс төрөн гарж буй шинэ startup-уудын талаар гэвэл, миний олж харсанаар хэд хэд лав байх шиг байна. Ийм ажилттай ажилууд улам олон болж, олон Монголийн эдийн засагт том хувь нэмэр оруулдаг өдөр  удахгүй ирэх байхаа гэж итгэж байна.


1.Egulen

2.Matter

3.iCodice

4.Clear Corp

5.Nest Solutions

6.PMI Rate Pro
News - PMI Rate Pro

Sunday, February 7, 2021

Оны эхний кодинг спринт дуусав

 Он гарснаас хойш хэсэг завгүй явж байсны эцэст кодинг спринт дуусав. Өмнө хэлж байснаар манай баг жилд 3-н удаа шинэ feature release гаргадаг тул, тэрийгээ код болгож бичиж байх үе-ийг кодинг спринт гэж нэрлэдэг юм. Жилийн эхний спринт нь их богинохон байдаг болхоор амжуулж юм дуусгах гэж нилээн чармайх хэрэгтэй болно. Яагаад гэвэл өмнөх жилийн 12 сард нь амралт ихтэй хүмүүс олдохгүй олигтой ажил урагшлахдаа тааруухан, тэгээд он гаргаад зөвхөн 1сар л үлдэх нь тэр. Бэлтгэл сайтай байсан бол 4 долоо хоногт бас амжих юм нь амжина, муутай бөгөөд олон блокинг асуудалтай бол тэгээд хамаг цаг аваад хаячих нь тэр.