Sunday, February 7, 2021

Оны эхний кодинг спринт дуусав

 Он гарснаас хойш хэсэг завгүй явж байсны эцэст кодинг спринт дуусав. Өмнө хэлж байснаар манай баг жилд 3-н удаа шинэ feature release гаргадаг тул, тэрийгээ код болгож бичиж байх үе-ийг кодинг спринт гэж нэрлэдэг юм. Жилийн эхний спринт нь их богинохон байдаг болхоор амжуулж юм дуусгах гэж нилээн чармайх хэрэгтэй болно. Яагаад гэвэл өмнөх жилийн 12 сард нь амралт ихтэй хүмүүс олдохгүй олигтой ажил урагшлахдаа тааруухан, тэгээд он гаргаад зөвхөн 1сар л үлдэх нь тэр. Бэлтгэл сайтай байсан бол 4 долоо хоногт бас амжих юм нь амжина, муутай бөгөөд олон блокинг асуудалтай бол тэгээд хамаг цаг аваад хаячих нь тэр.

Тооцоод үзсэн чинь яг кодинг спринт дээр төвлөрж болдог хугацаа нэг иймэрхүү байдлаар 3 хуваагдана:

- Хаврын спринт: 12-1 сар

- Зуны спринт: 4-6 сар

- Намрын спринт: 8-10 сар

Өөр бусад багууд бас янз бүрээр л өөрсдийн дэв процэсс-өө шийдсэн байдаг. Windows/Office гэхэд жилд 2 удаа release, Azure Cloud талдаа болоод ирхээр сар болон release тэй тул илүү богино олон спринт хийж байга байх.

За тэгээд дараагын спринт эхэлтэл юу хийх вэ гэвэл, эхлээд бэлдэж байга release -ээ бүрэн бүтэн болгож гаргах хэрэгтэй болно, иймээс бүх багууд өөрсдийн хариуцдаг хэсгүүдээ тэстэлж гарга да. Тэст нь гэхээр автомат тэст байна, тэр нь тэхдээ бүгдийг нь шалгаж чадаxгүй заавал хүн тэстлэх хэрэгтэй болж таардаг. Хүний гараар тэстлэх ёстой гэсэн лист дотор хэдэн зуун тэст байга, тэрийгээ тэгээл багаараа хувааж авч байгаал машин дээрээ тэстлэж гарна да. Хэрвээ ямар нэг асуудал гарвал тэр дор нь хариуцсан хүн нь засах код бичих хэрэгтэй болно. Иймэрхүү байдлаар 3-н долоо хоног хийж байж шинэ release version маань бэлэн болоод дэлхий даяар тараагдаж эхлэх нь тэр.

Тэрний дараа дахиад 2-3 долоо хоног bug jail гэж юм хийх хэрэгтэй болно. Энэ нь юу вэ гэхээр зөвхөн bug fix хийж продактынхаа quality-ийг нь сайжруулна гэсэн үг. Ямар ч шинэ код бичиж болохгүй, зөвхөн л шип хийгдсэн код-ыг л засаад сууна. Хир их bug байдаг вэ гэхээр нийт багаараа хэдэн мянга лав байга, тэгээд нэг нэг хүн дээр ноогдох нь 50-100 орчим л болох болвуу.

Ийм олон bug -ийг нэг доор бүгдий нь засаж дуусна гэж боломжгүй тул ямар нэг аргаар эрэмблэх хэрэгтэй болдог. Үнэхээр ямар нэг юм ажиллахгүй болчихсон, олон газраас гомдол ирсэн гэх мэт чухал мэтрик-ийг нь харж байгаад юунаас эхэлж засахаа инженерүүд нь шийддэг. Заримдаа даргаас засах хүсэлт орж ирдэг, бодвол чухал хэрэглэгчдээс шууд гомдол ирдэг юм шиг байгаам.

За ингээд бараг 6 долоо хоног release болон bug jail хийсний эцэст дахиад спринт дээрээ эргэж ирнэ. Шинэ кодэ бичих болон хөгжүүлэх цаг зөвхөн спринт дээр л олддог тул, байгаа цагаа аль болох үр ашигтайгаар хэрэглэхийг л хичээх болсон.


No comments:

Post a Comment