Sunday, December 27, 2020

Morale Events

 За ингээд 2020 оны хамгийн сүүлийн постыг бага ч гэсэн эерэг сэдвээр бичие гэж шийдлээ. Хүн болгоны хувьд амаргүй жил болсон болвуу гэж бодож байна. Жилийн ихэнхийг гэртээ хоригдож өнгөрүүлсэн болохоор оффисоо л нилээн санаж байна да хэхэ. Энэ удаа компаниудад түгээмэл байдаг мораль ивэнт - ийн тухай оруулъя. 

Source: gethppy.com

Яагаад мораль ивэнт хийх ёстой вэ гэхээр товчхондоо эерэг хүмүүс болон эерэг ажилийн байр илүүү их бүтээмжтэй байдаг гэсэн судалгаанд тулгуурлаад аль болох бүтээмжээ дээшлүүлэх гэж ажилчидаа эрхлүүлж байга гэсэн үг юм байна. Энэ линк дээр арай тодорхой мэдээлэл байх шиг байна, нэт-ээс харвал өөр мэдээлэл ч зөндөө байна дөө. 6 proven methods for boosting employee morale | Slack

Ийм ивэнт дээрх миний мотто: бага ид, их танилц!

Карантин эхэлж оффис хаагдах хүртэлх 8 сарын хугацаанд манай баг (100 аад хүнтэй) ямархуу ивэнт хийж ирсэн тухай танилцуулъя.

  • July 2019: Team BBQ Party at Perrigo Park
    Оффис-оос зайдуухан гарж байгаад хийж нэг өдөр амарсан юм байна. Хажуу талбай дээр нь бөмбөгтэй тоглоом ч тоглож болж байсан. Анхний ивэнт болхоор баахан танихгүй хүмүүс, ганц нэгтэй нь танилцаж авахыг л хичээж байв.

  • August 2019: Team offsite day@Bellevue Square
    Бүтэн өдөржингөө нэг том хуралын танхимд очиж, ойрийн төлөвлөгөө болон асуул хариултын цаг гаргаж инжинер болон менежмент талын хоорондох мэдээлэл солилцох өдөрлөг маягын юм болов. Ланч тайм-аар нь дажгүй хоол дринк бэлдсэн байсан. Ерөнхийдөө бол хэд хэдэн чухал шийдвэр гаргачихсан тэр нь ойрийн хэдэн жилийн ажилд их нөлөөтэй болхоор ажилаас нь холдуулж суулгаж байгаад сайн яриж ойлгуулах гэсэн зорилготой байсийм болвуу.

  • August 2019: Family Day@Office
    Гэр бүлийн өдөрлөг гэж болдог. Кампус дотор хаа сайгүй хүүхдэд зориулсан тоглоом болон ивэнт бэлдчихсэн хүлээж авахад бэлэн болсон байдаг. Гэр бүлийхэндээ ямар газар ажилдаг гэдгээ үзүүлж сонирхуулах сайхан боломж, заримдаа хүүхдүүд андуураад аав ажил дээрээ ингээд сайхан тоглоод сууж байдаг юмуу гэж бодож нь бий :)



  • August 2019: Baseball Game - Seattle Mariners vs. New York Yankees @ T-Mobile Park
    Анх удаа бэйсбол үзэв. Алдартай 2 багын тоглолт таараад азтай байсан.
       VS


  • September 2019: Volunteer day at Me-kwa-mooks Habitat Restoration project
    Далайн эрэг дээрх нэг жижигхэн ногоон парк дээр очиж өдөржингөө өвс ногоо бут услаж зэрлэг зулгааж өнжив. Замгүй уулруу нь хувинтай устай авирч байгаад услаад, буцахдаа хогоо зөөж байсан. Бас л овоо хүчний ажил өдаржингөө хийчихсэн шүү. Шинэ хүмүүстэй нилээн танилцаж амжсан юм байна. 

  • October 2019: Give Campaign
    Майкрософт  жил бүрийн 10 сард бүх компани даяараа бүтэн сарын турш янз бүрийн ивэнт явуулж нийгэмдээ тус нэмэр болох хандив цуглуулдаг. Ажилчид бүрийн гаргасан хандивтай тэнцэх хэмжээг компаниас бас гаргаж өгдөг болхоор нийтдээ нилээн том хэмжээ болдог юм байна лээ.

    Build Mini Golf: Голф тоглох тэмцээн болох гээд тэрэнд нь зориулж зам бэлдэх ивэнт. Нийт оролцсон цагаа бүртгүүлээд хүссэн газартаа хандив болгон явуулж болно. 1 цаг нь 25$ -оор тооцогдоно.

    Missing Maps micro-volunteering: Олон улсын хамтарсан аврах ажиллагаанд зориулсан нээлттэй газрийн зураг -ийг апдатэ хийх сайн дурын цаг. Би өөрийн өссөн Төв аймгийн Өндөрширээт сумын газрын зургыг нь зурж үлдээсэн (undurshireet | OpenStreetMap)

    Charity Auction: Хамгийн том ивэнт нь гэж хэлж болох байх. Хүссэн хүн нь өөрийн нэг айтэм (эд юмс, хоол унд, сургалт, завиа унуулах, зуслангын байшиндаа урих гэх мэт) бариж дуудлага худалдаанд оруулж болно, авсан хүн нь заасан газарт нь хандиваа өргөнө. Дараа жил Лантуун Дохио-нд сориулж айтэм бариж оръё гэж бодож байга. Жил болгон овоо хөөрхөн хандив нэмэрлэчихээд байга юм байна.

  • October 2019: Halloween decoration competition
    Halloween болох үеээр оффис дээр өрөө өрөөгөөрөө талцаж байгаад хэн нь сайн чимэглэх вэ гэдэг тэмцээн. Хэдэн хэдэн төрлийн шагналтай, манай өрөө Harry Potter -аар чимэглэж Creative шагнал хүртэв. Нэг инээдтэй юм нь гэвэл, энд байга хүмүүс тэмцээн уралдаан л гэдэг том жижиг хамаагүй үнэн голоосоо тэмцэнэ зүтгэнэ ялагдах дургүй хүмүүс их байдаг санагдсан. Ийм хүүхдийн тоглоом шиг юманд орж байж хэдэн өдөр ажилийн дараа сууж бодож төлөвлөж чимэглэж суухав дэ.
    Decoration Planning

    Creative award winning decoration!

  • November 2019: Fall Hackathon Pitch & Inspire Day!
    Ажилчидын дундах Хакерсон тэмцээн. Код бичээд демо хийж болно эсвэл зүгээр айдиа гаргаж уралдаж болох салбар ч байга. Зарим нэг гоё санаа нь тэр чигтээ прожэкт болоод жинхэнэ сэрвис юмуу продакт болоод хэрэглэгчдэд хүрэх нь ч бий. Би одоохондоо оролцож үзээгүйл явна.

  • November 2019: TechCity Bowling
    Хувийн амжилтаа ахиулав. Хагас өдөр баахан бөмбөг шидэж хуруу булчингийн нил хөндүүртэй болоод буцсан да.

  • December 2019: Winter Gala 2019@Westin Seattle
    Хотын төвийн чамин газар очиж шинэ жилийн үдэшлэг хийдэг юм байна. Би даанч энэ өдөр ажилтай болоод очиж чадаагүй. Дараа болоход нь нэг...

  • December 2019: Annual White Elephant Gift Exchange
    Бэлэг солилцох тоглоом. Хүн болгон нэг нэг боодолтой нууц бэлэг авч ирж оролцоно. Хамгийн эхэнд нь сугалаа сугалаж бэлэг сонгох дарааллаа тогтоогоод нэг нэгээр бэлэгнээс сонгож эхэлнэ. Аль хэдийн сонгогдсон бэлгийг булааж ч болно. Ерөнхийдөө алкохол юмуу чоко л их эрэлттэй харагдсан. Би жокэр болчихсон хэзээ ч хүссэнээ сонсох дархан эрхтэй, бүх бэлэг задлагдсаны дараа нэг аялалын иж бурэн цүнхийг найзаасаа булаасан юм байна.
    http://en.wikipedia.org/wiki/White_elephant_gift_exchange

  • January 2020: Broomball and/or Ice Skating
    Мөсөн гулгалтын төв дээр очиж хагас өдөр тоглох өдөрлөг. Бас л ажил амжихгүй очиж чадаагүй, дээрээс нь бас гулгаж чадахгүй л дэ.

  • February 2020: Dev Survivor-Fun games series
    Инжинерүүд хэдэн багт хуваагдаж байгаад, 5 дахь өдөр болгон нэг тэмцээн хийж оноо цуглуулж яваад хамгийн сүүлд ялагчаа тодруулах тоглоом. Харамсалтай нь Ковид19-оос болоод дөнгөж эхлээд удалгүй зогсчихсон. Ялсан багийхан нь тэр жилийн зун Швэйцарт болох хуралд хамтдаа явах эрхээр шагнана гэж байсан.

Шинэ оноо сайхан тэмдэглээрэй! Он гараад дахин олон сонин содон сэдвээр пост оруулахыг хичээх болноо!!!

No comments:

Post a Comment