Sunday, May 23, 2021

Америкд жолооны үнэмлэх авах #1

 Америк-ийн тухай үргэлж л 'машиний нийгэм' гэж сонсож байсан болхоор ирээд харсан чинь үнэхээр л машингүй бол ажилж амьдрахад хэцүүхэн газар гэдгийг мэдэрж байна. Монголд байхад сайхан явган таваргадаг байсан болхоор машин тэрэг гэж сонирхож байсангүй, тэгээд Японд очсон чинь галт тэрэг метро нь дээр зэргээр хөгжсөн ямар ч машин тэрэг гэж бодогдох юм байсангүй явсаар үнэмлэх авахгүй өдий хүрсэн бөгөөд одоо л аргагүй хэрэг болж авах хэрэгтэй болж ирдэг юм байна.

Sunday, May 2, 2021

Tax Return Filing

 Америкт ирснээс хойш анх удаа бие дааж татварын мэдүүлгээ хийж үзсэн тул жоохон бичиж үлдээе. Японд байхад цалингаас өөр бүртгэх хэмжээний орлого байгаагүй бол өөрөө татвартай зууралдах шаардлага байдаггүй, жилийн эцэст нэг удаа 'year-end tax adjustment' гэж нэг цаас бөглөж өгөөл дуусаа. Компаниуд болон албан байгууллагууд нь цалин дээрээс чинь татварыг нь бодож аваад, чамд өөрөө дараа нь бичиг цаастай ноцолдох хэрэггүй болгож хөнгөвчилж өгдөг. 

 Гэвч Америкт бол байдал шал өөр байдаг юм байна, цалингаас чинь татвар суутгаж явж байгаад он гарсны дараа сүүлийн тооцоогоо өөрөө бие дааж хийж илүү дутуу төлсөн татвараа гүйцээдэг журамтай юм байна. Анхний жил олон улсын шилжилт хөдөлгөөн гээд төвөгтэй учираас ажилийн газраас нэг гадны компанид хариуцуулаад бүгдий нь тооцуулж байсан. Тэр үед бараг жил болгон ингээл болчдог юм байна гэцэн амархан бодолтой явж байсан чинь энэ жил  гэнэт өөрөө хийх болоод хэсэг л баахан зууралдав.