Sunday, May 23, 2021

Америкд жолооны үнэмлэх авах #1

 Америк-ийн тухай үргэлж л 'машиний нийгэм' гэж сонсож байсан болхоор ирээд харсан чинь үнэхээр л машингүй бол ажилж амьдрахад хэцүүхэн газар гэдгийг мэдэрж байна. Монголд байхад сайхан явган таваргадаг байсан болхоор машин тэрэг гэж сонирхож байсангүй, тэгээд Японд очсон чинь галт тэрэг метро нь дээр зэргээр хөгжсөн ямар ч машин тэрэг гэж бодогдох юм байсангүй явсаар үнэмлэх авахгүй өдий хүрсэн бөгөөд одоо л аргагүй хэрэг болж авах хэрэгтэй болж ирдэг юм байна.

 Жолооны албан ёсны үнэмлэхтэй болход, оршин суугаа стэйт-ээсээ хамаараад янз янзын дүрэмтэй юм байна, тэхдээ нэг нийтлэг юм нь заавал сургуульд явж өчнөөн цаг мөнгө гаргаж байж л авдаг зүйл биш юм байна. Ерөнхийдөө доорх 2 степ-ийг давхад л болоод явчина, жолооны дадлагатай хүн бол тэгээд 100$ орчимоор л үнэмлэх авчих боломжтой. Өөр стэйтийн үнэмлэх, олон улсын үнэмлэх, дотоодын үнэмлэхтэй зэргээсээ хамаараад шаардах степ нь хөнгөрж мэдэх тул эхлээд сайн асууж лавлах нь зөв болвуу. Миний хувьд ямарч үнэмлэх болон туршлагата байхгүйгээр эхэлж байга, бас оршин суугаа стэйт маань Вашингтон юм.Тиймээс миний оруулж байгаа мэдээлэл маань бүгд Вашингтон стэйттэй холбоотой бөгөөд заавал өөрийн байга газараа ямар гэдгийг нь давхар шалгаарай.

Step 1. Instruction permits

 Эхний шат нь бусад улсуудтай адилаар бичгийн шалгалт авна. 40 асуулттай тэст бөглөөд 80% дээш зөв хариулбал давна. Бусад стэйтүүд ч адилхан байх гэж бодож байна. Тэгээд бэлддэг материал нь гэвэл албан ёсны ном байга тэрийг нь уншиж үзэх хэрэгтэй. Нэг уншаад лав юу ч толгойд үлдэхгүй эд байна лээ, бүгд текст, зураг заавар маш муу, тиймээс зөвхөн номноос бэлдээд тест давна гэж байхгүй байх. Заавал нэмэлт тестний давтлага хэрэгтэй болно, би доорх линк-ийг нэтээс олоод 10-н бүтэн тестээр нь бэлдэж бэлдэж орсон чинь 39/40 оноогоор хангалттай давсан. Гайгүй шиг онлайн тестний материал олоод бэлдсэн нь хамаагүй хурдан санагдсан, номоо ч бас давхар уншиж үзээрэй.

Official Driver Guide: WA State Licensing (DOL) Official Site: Driver guide
Online Test Practice: DMV Practice Test - FREE DMV Permit Test (dmv-permit-test.com)

Шалгалтаа албан ёсны зөвшөөрөлтэй газар онлайнаар бүртгүүлж байгаад очиж өгнө, Миний очисон газар гэрээс ойрхон байсан, 100% цаасан тест байна лээ. 

Defensive Driving School (driving-school.com)

Шалгалтаа давсан бол 24 цагийн дотор тест сентер чинь төврүүгээ мэдээллээ явуулах тул, тэрний дараа онлайн юмуу биеээр очиж түр үнэмлэх (Instruction Permit) гэж юм авна. Түр үнэмлэхтэй болсноор нийтийн зам дээр жолооны дадлага хийх эрхтэй болно, жолооны сургууль юмуу 5+ жил жолооны туршлагатай хүнээр зааварлуулаад жолоо бариж болно гэсэн үг.

WA State Licensing (DOL) Official Site: Driver license instruction (learner's) permits



Step 2. Driver Test

Зам дээрх жолооны шалгалт. Жолооны сургуульд явж бэлдэж байна удахгүй эхний шалгалтаа өгч үзнэ.Үнэмлэхтэй болхоороо энэ тухай дахиж блог орулах болноо.


No comments:

Post a Comment