Sunday, May 2, 2021

Tax Return Filing

 Америкт ирснээс хойш анх удаа бие дааж татварын мэдүүлгээ хийж үзсэн тул жоохон бичиж үлдээе. Японд байхад цалингаас өөр бүртгэх хэмжээний орлого байгаагүй бол өөрөө татвартай зууралдах шаардлага байдаггүй, жилийн эцэст нэг удаа 'year-end tax adjustment' гэж нэг цаас бөглөж өгөөл дуусаа. Компаниуд болон албан байгууллагууд нь цалин дээрээс чинь татварыг нь бодож аваад, чамд өөрөө дараа нь бичиг цаастай ноцолдох хэрэггүй болгож хөнгөвчилж өгдөг. 

 Гэвч Америкт бол байдал шал өөр байдаг юм байна, цалингаас чинь татвар суутгаж явж байгаад он гарсны дараа сүүлийн тооцоогоо өөрөө бие дааж хийж илүү дутуу төлсөн татвараа гүйцээдэг журамтай юм байна. Анхний жил олон улсын шилжилт хөдөлгөөн гээд төвөгтэй учираас ажилийн газраас нэг гадны компанид хариуцуулаад бүгдий нь тооцуулж байсан. Тэр үед бараг жил болгон ингээл болчдог юм байна гэцэн амархан бодолтой явж байсан чинь энэ жил  гэнэт өөрөө хийх болоод хэсэг л баахан зууралдав.

1.Бэлтгэл:

 Юун түрүүнд гэр бүлийхэнд чинь бүртэлийн дугаар хэрэгтэй. Насанд хүрсэн хүмүүст нь Social Security Number "SSN" гэж хэрэгтэй болно, тусгай бүртэлийн газарт нь очиж бүртгүүлүүд авчина. Энийг бол ирсэн даруйдаа авч болхоор нээх асуулдал болохгүй байх.

 Харин xүүхдүүдэд болхоор Individual Taxpayer Identification Number "ITIN" гэж дугаар авах хэрэгтэй. Манайх энийг нь аваагүй явж байгаад яг татвар бодох үед хэрэгтэйг нь олж мэдсэн. Яг тэр үеээр нь корона гарчихсан бүх оффис хаалттай очиж авах боломжгүй болчоод хэсэг сандарсан. Цагтай завтай байгаа дээрээ эртхэн олоод авчих хэрэгтэй шүү. Тэгээд шуудангаар татварын материалтайгаа хамт апплай хийж авах хэрэгтэй болсон юм. Шуудангаар авахад нэг асуудалтай юм нь заавал пасспорт нэхээд байдаг, өөр орлуулах материал өгч болно даанч тэр нь бас их төвөгтэй, хамаг юм хаагдсан байхад цуглуулах гэж бүтэхгүйн байна лээ. Америкийн шуудан алга болдог баталгаа таруухан гэж дуулсан болхоор айж айж л тэгээд пасспортоо хийж өгөөд явуулсан, 3-4 сарын дараа нэг юм бүрэн бүтэн буцаж ирсэн. Шуудандаа баталгаад шууданг нь захиалж бараг $250 шахуу зарлагадсан. 

Taxpayer Identification Numbers (TIN) | Internal Revenue Service (irs.gov)

 IRS online account: Чиний чухал мэдээнүүд онлайнаар орж харах боломжтой болсон байга, ийшээ ороод эртхэн акаунт нээчихвэл дараа нь амар байх.

View Your Tax Account | Internal Revenue Service (irs.gov)


2.Хэрэгтэй материалууд:

 Он гараад шуудангаа сайн шалгаж байх хэрэгтэй, учир нь доорх хэрэгтэй материалуудыг цаанаас нь явуулж эхэлнэ. Одоо ихэнх газар онлайнаар ч олж болох байх. Чухал гэсэн хэдэн маягтын жагсаалт.

- W-2 forms
Ажилын газраад чинь өгөх хамгийн чухал баримт. Цалингын орлого болон бусад мэдээлэл бүгд орсон байга.
- 1099 forms (1099-INT for interest, 1099-DIV for dividends..)
Өөр бусад орлого тодорхойлох материалууд. Хадгаламжын ашиг, хувьцааны ашиг гэх мэт.
- Educational expenses
- Medical bills
- Property taxes and mortgage interest
- Charitable donations


3.Татварын мэдээлэлээ явуулах арга замууд:

- Татвар бодож өгдөг мэргэжилийн газарт хандаж тусламж авах. Ханш нь хэдэн зуун доллар л байдаг юм шиг байна. Өөрийнхөө хэдэн цуглуулсан материалаа өгөөд л болоо гэсэн. Хамгийн хялбар, хамгийн өртөг гарах сонголт.

- Тусгай татвар бодох зориулалттай софтвэйр хэрэглэх. Хэмжээнээс хамаараад үнэгүй болох нь ч байна. Компанид ажилдаг бол их бага хэмжээгээр төлбөртэйг нь хэрэглэх хэрэг гарах байх. Дундаж өртөг, дундаж ажиллагаа шаардах сонголт. Ихэнх хүмүүс энэ аргаар хийдэг юм байна лээ.


- Сүүлийн арга нь албан ёсны маягт дээр нь өөрөө тооцож бодож бөглөөд явуулах. Энэ бол маш сайн мэдлэгэтэй нэг ёсны татварын мэргэжилтэн л хийж чадах болвуу, баахан тооцоог алдаагүй хийх хэрэгтэй болно. Жирийн хүнд бол бүтэхгүй харагдсан. Хийж чадвал тэгээд ямарч зардалгүй.


4.TurboTax-аар татвараа мэдүүлэх:

 За тэгээд сүүлд нь Амэрикчүүдын татварын яршиг төвөгтэй ажилийг нь хугалж өгдөг ТурбоТакс-ийн талаар танилцуулъя.


 Онлайн дээр нь акаунт нээгээд л ажиллаад эхэлж болно. Эхлээд хэдэн асуулт хариулт хийгээд ерөнхий бүтэцийг нь гаргаж байгаад, дараа нь тодорхой салбар болгон дээр нь материалаа аплоад хийх юмуу гараараа тоонуудаа бичээд явчихдаг юм байна. Онлайнаар хайвал зөндөө тайлбар видёо олдож байга, анх удаа хийх бол нэгийг нь суугаад үзчихэд амар болох байх.


 Бүх дата-гаа оруулсаны дараа сүүлийн шалгалт явагдаад файл хийхэд бэлэн болно. Жинхэнэ файлдах нь 2 сонголттой. 
 Онлайнаар файл хийх, энэ нь шууд IRS -руу ТурбоТакс-аас чиний файлыг явуулаад өгнө гэсэн үг. Би энийг нь хийх гэсэн чинь AGI гэж тоо нь таарахгүй байна гээд ерөөсөө болоогүй. Бас төлбөр гэж 30-40$ гарна. AGI дээр нь 0 гэж бичээд ч болоогүй. Зарим хүмүүс, тэхээр нь анх удаа файл хийж байна гэж хэлээд болгочиж байна гэсэн. Дотоод систэмд нь түрүү жилийн цаасан дата нь ороогүй байдаг юм шиг байгаам. 
 2 дахь сонголт нь файлаа принтлэж байгаад шуудангаар явуулах. Энэ нь бараг амар санагдсан. Төлбөрөө чэк бичээд хамт явуулаад төлнө.

 Турбо дээр миний дата үлдсэн байга юм чинь ирэх жил их хялбархан болно гэж л найдаж байна. Тэр үед нь онлайнаар нь гялс дуусгачихна да. Бас бүтэн жилийнхээ такс рэйт - ээ харсан чинь нийт орлогоноосоо 12% орчим авсан байна. Японтой харицуулахад 2 дахин бага байна гэсэн үг. Орших суух/Стэйт татвар, тэтгэвэрийн даатгал гэж юм байхгүй байга нь том зөрүү болж байна. Илүү тодорхой харьцуулалтыг миний өмнөх блог дээрээс сонирхоно биз.

No comments:

Post a Comment