Sunday, December 27, 2020

Morale Events

 За ингээд 2020 оны хамгийн сүүлийн постыг бага ч гэсэн эерэг сэдвээр бичие гэж шийдлээ. Хүн болгоны хувьд амаргүй жил болсон болвуу гэж бодож байна. Жилийн ихэнхийг гэртээ хоригдож өнгөрүүлсэн болохоор оффисоо л нилээн санаж байна да хэхэ. Энэ удаа компаниудад түгээмэл байдаг мораль ивэнт - ийн тухай оруулъя. 

Source: gethppy.com

Sunday, December 20, 2020

Coding Interview - д хэрхэн бэлдэх вэ?

 Програм бичдэг ажил хийе гэж бодож л байвал хүн болгоны тойроод биш заавал дайрч гарах ёстой мөнхийн сэдэв Coding Interview билээ. Дээрээс нь нэг л ороод авбал дахиж хэрэггүй юу гэвэл тийм биш, дахиж ажил болон компаниа солих болгонд дахин дахин дайрж гарах хэрэгтэй болно, бүүр менежер ч юмуу директор болоод код бичихээ болих мэстрүү орж байга бол арай ч кодинг асуухгүй байх, жоохон хэнээтэй хүнтэй таарчих юм бол самбар дээр код бичүүлэх гээд зогсож байж ч мэдэх юм. Миний хэлэх гээд байга юм гэвэл энэ сэдэв бол мөнхийн зүйл учраас орох гэж байга болон орсон хойноо яаж бэлдэх болох сэргээж явах вэ гэдэг талаар өөрийн хэдэн бодлоо бичмээр санагдав.

Sunday, December 13, 2020

Dev environment

 Өөрийнхөө ажлын орчины тухай жоохон тэмдэглэе. Манай баг open space хэлбэрийн том өрөөнд өөр хэдэн багтай хамтдаа байрладаг. Баг болгон өөрийн арал гээд нэрлэчихсэн залгаатай байрлуулсан хэдэн ширээтэй хэсэгт өөр өөрийн эзэмшилийн ширээн дээр ажилаа хийнэ. Дундаа нэг мийтинг өрөөтэй, тийшээгээ онгорхой байвал гялс ороод онлайн мээтинг хийж болно. Зарим нэг багийхан тусдаа өрөөнд суудаг ч байдаг надад бол нээх таалагддаггүй, хүний өрөөлүү дахин дахин очиж юм асуух гэж төвөг.

Sunday, December 6, 2020

Microsoft Redmond Campus

 Майкрософт-ийн төв Redmond кампусын талаар товчхон танилцуулъя.

1.Buildings

Redmond хот нь Сиатл-аас зүүн тийшээ машинаар 30-40 минутын зайд байдаг суурин газар бөгөөд, Майкософт нь анх 1986 онд анхны оффисоо нүүлгэж ирсэнээс хойш өдгөө 200 га талбайд 90 орчим барилгатай, 35 мянган ажилчин орж гардаг суурин кампус байгуулжээ.

Redmond Campus