Sunday, December 13, 2020

Dev environment

 Өөрийнхөө ажлын орчины тухай жоохон тэмдэглэе. Манай баг open space хэлбэрийн том өрөөнд өөр хэдэн багтай хамтдаа байрладаг. Баг болгон өөрийн арал гээд нэрлэчихсэн залгаатай байрлуулсан хэдэн ширээтэй хэсэгт өөр өөрийн эзэмшилийн ширээн дээр ажилаа хийнэ. Дундаа нэг мийтинг өрөөтэй, тийшээгээ онгорхой байвал гялс ороод онлайн мээтинг хийж болно. Зарим нэг багийхан тусдаа өрөөнд суудаг ч байдаг надад бол нээх таалагддаггүй, хүний өрөөлүү дахин дахин очиж юм асуух гэж төвөг.


Hardware:

  • Microsoft Surface Laptop 2
    Хамгийн гайгүй спек-тэйг нь олж авсан. Remote work болон ийш тийшээ түр зуур явхад хэрэг болдог.

  • Precision 5820 Tower Workstation
    Гол дэв машин маань. Спек нь дээрх листээс дундаж нь байх (32G RAM, 8 core), ямар ч байсан надад бол хангалттай байдаг юм.Оффис дээр хамгаалалттай газар байршуулчаад өөрөө ремүүтээр ордог.

  • Dell UltraSharp U2412M 24-Inch Screen x3
    3-н дэлгэц хэрэглэдэг юм байна. Зүүн талынх голдуу коммуникэшон түүл (имайл, чат), төв дээр код бичих (Visual Studio), баруун тал дээр харж судалж байга sample юмуу debug UI гэх мэтээ гаргадаг.

  • Logitech Zone Wireless Bluetooth Headset

  • Microsoft Wireless Comfort Desktop 5050 - Keyboard and Mouse

  • [Internal] Cloud Test Bench
    Azure дээр байрлуулсан private cloud test service. Манай хөгжүүлдэг продакт маань хэдэн сэрвэр машин болон маш олон клиент машин дээр ажиллаг тул, тийм тэст env хэрэг болдог. Ийм тэст env -ийг олноор нь виртуал байдлаар инстал хийгээд хэзээ ч аваад тэст-ндээ хэрэглэж болхоор бэлдчихсэн байдаг. Хэрвээ өөрөө бэлддэг байсан бол зөвхөн ганц тэст хийх гэж нэг өдөр л дуусах байсан байх.

Software & Tool:

  • Windows 10
    Бүгд Виндовс хэрэглэнэ. Зарим нэг хүн Мак барицан яваа харагддаг л юм. 

  • Office 365 ProPlus
    Оффис-ийн тухай бол олон таван юм нурших хэрэггүй биз. Outlook дээр имайл ээ уншина, PowerPoint дээр прэсэн материал бэлдэнэм, Excel/Word дээр документ бэлдэнэ.

  • Microsoft Teams
    Голлох коммуникешон түүл. Чат, онлайн мийтинг, тусгай чанель үүсгээд мэдээ шэйр хийж ч болно. Ялангуяа өнөөгийн энэ ремүүт ворк хийж байга үед ганц аминд орж байга эд.

  • Azure DevOps
    Голлох Development Operation Management solution. Cloud болхоор бүх юм онлайн, интэрнэтээс хаанаас ч ороод ажилаа хийж болно. Код менежмент, Билд менежмент, Таск менежмент гээд маш олон функцтай. Миний голдуу хэрэглэдэг нь гэвэл, code search, bug/task/work item manager, PR manager гэх мэт орно.

  • Visual Studio 2019
    Сорс код эдитор (IDE). Code Project - лоад хийж байгаад өөрчлөг нэмэх гэх мэт код эдит ээ бүгдий нь хийж болно. 

  • Git
    ADO дээр ажиллахын тулд Code Version Manager түүл гэж Git -ийг ашиглах хэрэг гарна. Хэдэн зуун хүн нийлээд хэдэн сая лайн код - ийг хөгжүүлээд эхлэхээр заавал хүчтэй найдвартай вэршон түүл хэрэг болно.

  • Sql Server Management Studio
    SQL Query эдитор. Query эдит хийгээд дээрээс нь ажиллуулж болно.

  • [Internal] CodeFlow 2
    Code review хийдэг түүл. Код дифф ийг ни хархад амар, коммэнт үлдээх болох эдит хийж болно.

  • NotePad++
    Теxт файл эдит, формат хийхэд хэрэглэдэг. RegExp нь их зүгээр, том том тэкст файлыг амархан форматлаж болдог.

  • Sticky Note
    Ойр зуурийн санах лист болгоод десктоп дээрээ хадчихдаг амар эд. Олон юмтай зууралдаад эхлэхээр мартах асуудал их гарна, иймэрхүү гарт ойрхон чек лист их зүгээр.

Technologies:

 Манай баг ConfigMgr гэдэг продакт дээр ажилладаг бөгөөд, энэ нь Сэрвэр болон Клиент машин дээр тогтдог distributed system гэж хэлж болно. Дундаж хэмжээ гэхэд 10-аад сэрвэр, 10к клиэнт байх. За тэгээд ямар ямар технологи ашиглаж дэв хийж байна гэвэл нэг иймэрхүү, ганц манай продакт биш ер нь Майкрософт - ийн ихэнх багууд ижил төстэй харагддаг.

  • C++
    Backend ч юмуу Client core талын юмнуудаа хийдэг. Их ундаан хэрэглэж байга хэл болхоор янз бүрийн Optimizer болон Macro их орсон байдаг. С++ дээр дахиад нэг өөрийн тусгай хэл бүтээчихсэн юм шиг л харагддаг юм.
  • C#
    Голдуу UI ч юмуу Azure Service тэй холбоотой юм хийхэд их хэрэглэгдэнэ.
  • SQL
    Үргэлж дата-тай харьцах хэрэг гарах тул их хэрэглэнэ.
  • node.js/html/jscript
    Орчин үеийн актив UI bolon Dashboard гэх мэт дээр орж ирдэг. 
  • PowerShell
    Ойр зуурын автомэшон хийхэд зүгээр.

1 comment: