Майкрософт-ийн төв Redmond кампусын талаар товчхон танилцуулъя.
1.Buildings
Redmond хот нь Сиатл-аас зүүн тийшээ машинаар 30-40 минутын зайд байдаг суурин газар бөгөөд, Майкософт нь анх 1986 онд анхны оффисоо нүүлгэж ирсэнээс хойш өдгөө 200 га талбайд 90 орчим барилгатай, 35 мянган ажилчин орж гардаг суурин кампус байгуулжээ.
Redmond Campus |
Зарим нэг онцлох барилгууд:
Microsoft Visitors Center |
TreeHouse |
Building 1 - Анхний барилга |
The commons/Mixer |
2.Lunch Cafeteria
Commons/Mixer гээд төв дунд нь цомхон shopping mall байдаг. Тэнд очиж төрөл бүрийн хоолний газар орж болно. Эсвэл өөрийнхөө ажилладаг барилгын cafeteria - д орсон ч болно. Би ихэнхдээ цаг хэмнэх гэж байрныхаа cafeteria-аар болгочихдог. Өдрийн хоолууд нь 7-10$ хооронд голдуу зарагддаг, зарим нэг компаниуд шиг үнэгүй хоол гэж байхгүй.
Миний хааяа зориж ордог хэдэн газар гэвэл ийм байна:
Хүмүүстэй уулзалт хийхэд тохирсон Pub |
Хааяа нэг халуун ногоо дутагдсан үед |
Май орижинал Пицца |
Раменгаа санасан үед |
3.Commuter's options
Connector bus:
Ажилчиддаа зориулсан хот хоорондын унаа. Мэдээж үнэгүй, үнэмлэхээ үзүүлээл болоо. Редмонд-оос эргэн тойроны хотуудруу нь өглөө болон оройн цагаар маршрутаараа явна.
Shuttle bus:
Редмонд кампус доторх үйлчилгээний машин. Энэ кампус нь маш том учир явган алхаад хэдэн цаг болчих зайтай байшингууд ч байдаг, тиймэрхүү газарлуу нь энэ унааг захиалаад хүргүүлчихнэ. 10мин алхаад очих газар ч зарим хүмүүс залхуураад энийг дуудаад л зогсож байдаг.
Metro bus:
Кинг каунти метро систэм-д хэзээ ч үнэгүй сууж болох карт тараадаг. Энэ үйлчилгээнд нь метро, авутобус, усан онгоц энэ тэр нийтийн тээврийн үйлчилгээ багтана. Хувийн унаа байхгүй хүмүүст бол энэ их амар. Хэрвээ мөнгөө төлөөд сууна гэдэл 2-3$ төлнө.
Parking lots:
Машиний зогсоол хаа сайгүй байга, бараг бүх хүн машин унаад ирхэд зогсоол нь хүрэх байх шүү. Дугуйчдад зориулсан дугуйний түгжээтэй зогсоол болон шүршүүрийн өрөө бий.
4.Sport
Спорт тэмцээн уралдаан ч юмуу зүгээр жижиг цуглаан үүсгээд чөлөөт цагаараа тоглож болхоор талбайнууд хэд хэд байга. Би нэг хөлбөмбөгийн грүпт элсчихсэн 5 дахын орой болхоор энэ талбай дээр очиж жоохон хөлсөө гаргадаг.
5.Health Care
Кампус дотор тусгай эмнэлэгийн өрөөтэй, эмч нартай, бас тусгай хөнгөлөлттэй эмийн сантай. Эмч дээр нь appointment авч байгаад очоод үзүүлж болно.
6. Office Supplies
Бүх байшингийн давхар болгонд кичин болон бичиг хэрэглэлийн цэг байдаг. Энд байга дринк болон хэрэгллүүд бүгд чөлөөтэй авч болно. Кофены машин нь "Starbucks", "Seattle's Best Coffee" гэсэн 2 бранд хэрэглэдэг.
No comments:
Post a Comment