Эхний блогоороо яаж яваад Америкд ирэх болсон тухайгаа бичье гэж бодлоо. 2018 оны өвөл манай компанын ээлжит дотоод ажилчидын конфэрэнц Сиатл хотод болсон юм. Манай багаас нэгэн ахлах инженер ах болон надад явж номын дуу сонсож ирэх ээжилт үүрэг оноогдов. Энэхүү конфэрэнц нь TechReady гэдэг нэртэй бөгөөд жилд 2 удаа Сиатл болон өөр нэгэн хотод (сүүлийн үед Атланта-д олон) зохион байгуулагдаж, дэлхийн өнцөг булан бүрээс бараг 10,000 орчим Майкрософтын ажилчид хуран цугларан, төвөөсөө (headquarter) шинэ технологи ба бизнэсс орчины тухай тархиа цэнэглэх боломж олгодог юм. Голцуу sales, marketing, customer & support чиглэлийн салбарт ажилдаг хүмүүс оролцдогоороо онцлог. Миний хувьд урд нь 2015 онд нэг оролцож байсан бөгөөд энэ удаа 2 дахь боломж нь байсан.
Seattle Downtown (Credit:visitseattle.org) |
1 сарын сүүлээр байсан болхоор гадаа бол овоо жиндүү, өвөлийн Сиатл бороогоороо алдартай учраас үргэлж бүрхэг юмуу бороотой тэнгэр угтаж байв, ер нь 7 хоноход нэг ч нар хараагүй санагдана. Конфэрэнц маань 5 өдөр үргэлжинэ, 45-55 минутын жижиг session бараг 500-600 бэлтгэгдсэн байсан, тэр дотороос нь өөрийн сонирхосон технологи болон чиглэлээр цагийн хуваари гаргаж сонсоод явдаг. Өглөө 9 гэж эхлээд 4 гэхэд бүх хурал дуусна, орой бага зэрэг сошиал ивэнт байдаг. Эхний өдөрийн орой нь Сиатл-аас гаралтай дуучин Macklemore -ийн 2 цагын концэрт үзсэн юм байна.
3 дах өдөрийн орой нь хурал дууссаны дараа адилхан Японоос шилжиж ирээд удаагүй байсан Чимэд сэнпай-тай буудал дээрээ уулзав. Америк-д ажиллах ямар байга тухай сонин хачин сонссон шиг, өөрийнхөө өдий хүртэл яаж бүтэлгүйтэж шинжиж чадахгүй байга тухай бас ярисан байх, би шилжих гэж оролдож эхлээд 3 жил оролдоод чадаагүй байсан юм л да. Тэгсэн чинь сэнпай нэг чухал юм зөвлөв, нэгэнт хаа холоос ингээд хажууд нь ирцэн байгаам чинь хэд хэдэн газар ярилцлага өгөөд буцаач гэв.
Буцах билет болон ажилын хуваарь бүх юм хатуу шийдэгдсэн байдаг болхоор надад илүү өдөр үлдэж ямар нэг юм хийх боломж байгаагүй бөгөөд хагас сайнд буцах тул 2 хон өдөр л байсан юм, тэхдээ яахав дахиад нэг жоб сайт-аа ухаад үзье дээ гэж бодов. Миний арай илүү туршлага хураасан продакт болох SCCM/intune -ээр нээлтэй жоб хайгаад үзтэл нэг хит олдож, маш ховор харж тааралддаг SCCM - ийн багт инженерээр ажиллах мэст байв. Шууд тэр доор нь хариуцсан манажерлүү нь имайл бичээд орхив. Өөр хайгаад хайгаад олигтой юм харагдаагүй тул тэгэсгээд болисон байх. Тэгсэн чинь цагийн нөгөө менежерээс хариу ирээд, намайг маргааш завтай бол кампус дээр ирж уулзаж болно гэдгийн байна.Тэр дор нь хариу бичиж маргааш 13 цагт уулзахаар цаг авав. Маргааш нь өглөөний хэдэн хуралд суучаад 12 гээд автобусаар Майкрософт-ийн Redmond кампусыг зорив. Сиатл хотын төвөөс машинаар бол 30-40 минут зайтай байдаг юм, гүүглээс яаж явдагыг нь харж байгаад нээх төвөггүй Building 16 олоод очив.
MS Building 16: Entry |
Xулээлгийн өрөөнд нь сууж байтал менежер доошоо бууж ирэн манайг дотогш оруулаж, нэгэн тансаг чамин хуралын өрөөнд цаашаа дагаж оров. 10-15 минут хэн хэнийхээ тухай танилцуулж, хайж байга ажилийн байрны тухай бас танилцуулга сонсов. Тэгээд байж байтал нэгэн залуу орж ирэв, инженер бололтой, менежер бид 2 -ийг орхиод гарж одов. Ер нь бол зүгээр танилцуулах уулзалт юм болвуу гэж бодож байсан чиь шууд техникийн ярилцлага авч эхлэх нь тэр. Ойрдоо юмаа сайн хараагүй жоохон сандарж эхлэв, тэхдээ яахав цаг байхгүй юм чинь юу байгаагаараа л үзэхээс өөр аргагүй байсан. Надаас асуусан зүйл гэвэл, миний програм чиглэлээрх хийж байсан ажил болон туршлагагын тухай эхлээд нилээн асуусан, дараа нь надаас 2 бодлого асуусан, самбар дээр код бичих хэрэггүй зүгээр яаж бодох тухайгаа аман тайлбар хийхэд л болоо гэсэн. Бодлогууд бол дунд түвшингийнх байсан гэж бодож байна, яаж рандом тоон цуваа үүсгэх, урт тэкст өгөгдөлийг яаж үгнүүдэд хуваах тухай байв. Аль алыг яаж бодох тухай санаагаа хэлээд хэд хэдэн нэмэлт тодруулга асуултыг нь хариулаал болсон.
MS Building 16: Meeting Rooms |
No comments:
Post a Comment