Sunday, November 29, 2020

Америкруу шилжсэн нь : Ирсний дараах процесс

 Ирсний дараа эхний 2 сар ч төвхнөх гэж нилээн бужигнана, юу ч гэсэн санаж байгаагаа бичиж үлдээе. Ирсний дараах наад захын хэрэгцээтэй процесс, бичиг баримт бүртгэл зэрэгт туслах хүн гаргаж өгөх сэрвис relocation support - д багтсан байсан. Доорх бичсэн лист дотроос интэрнэт-ийг л бие дааж очиж бүртгүүлсэн юм байна, бусдыг нь дандаа нөгөө хүнтэй хамт очиж хийсэн. Жолооны үнэмлэхгүй дээрээс нь бага насны хүүхэдтэй манайхд тааруулж, тус тусад нь авч явах, 2 дахин очих гэх мэт нилээн цаг зарцуулачих шиг болсон.


7/1/2019 Bank Account, Credit Card/Банкны данс, кредит карт

Ажилд орсоны дараа хамгийн түрүүнд хэрэгтэй зүйл гэвэл банкны данс, кредит карт байх. Америктд анх ирж байга хүн нэг төвөгтэй юм нь гэвэл, credit score байхгүй гээд бүх банк кредит кард өгөхгүй, данс бол нээх байх. Credit Score гэдэг нь тухайн хүний худалдан авах чадвар, нэг ёсны итгэмжлэлийн оноо болдог бөгөөд, оршин суугаад жил орчим болж байж л албан ёсны оноотой болж эхэлнэ. Майкрософт-ын кампуст доорх банк салбараа нээгээд, шинээр орж байга албан ёсны ажилтанд шууд данс болон кредит кард өгдөг юм байна лээ, энэ их хэрэг болсон ба аль алиндаа ашигтай л тохирогоо. 

First Tech Federal Credit Union


7/1 Cell phone/Гар утас

Ажлын кампус дотор байдаг АТ&Т-ын салбар дээр очоод 2 sim авав. Японоос авчирсан cim free утас шууд хийгээд ажиллана. 9 GB/mo дата-тай сим нь сард 50 доллар гэж байна лээ, Японтой нээх ялгаа байсангүй.


Microsoft West Campus Commons Store – Apple iPhone 12 and Samsung Devices Redmond, WA | AT&T


7/5 Social Security Number (SSN)

Америкт насанд хүрсэн хүн бүрт тусгай дугаар оноож тараагаад, тэрүүгээрээ бүртгэл, татвар, халамж гэх мэт улсын нарийн ширийн бүртгэл тооцоогоо хийдэг юм байна. Японд ч энийг нь дуурайгаад My Number гэж систэм сүүлийн хэдэн жил нэвтрүүлж эхлээд байсан. Bellevue -д тусгай оффис нь байга, тийшээ пасспорт болон нэмэлт бичиг баримт бариж очоод, ярилцлага өгөөд авна.

The United States Social Security Administration (ssa.gov)


7/5 Washington State ID/Вашингтон стэйт үнэмлэх

Вашингтон мужд оршин суугч болбол заавал ID Card авах ёстой. Bellevue - д байдаг салбар дээр нь паспортоо бариж очиж бүртгүүлээл болно. Дараа нь баталгаат шуудангаар гэрт хүрээд ирнэ.

WA State Licensing (DOL) Official Site: Home


8/10 Байрны хайлт

Юун түрүүн энд орон сууцаа өөрөөр нэрлэдэг тэрийг нь мэдэхгүй бол зар хараад ойлгохгүй. Бас нэг өвөрмөц байсан юм гэвэл, ам бүлээс хамаарч орох орж болох байрны доод хэмжээ гэж юм заачихдаг. Урьд нь би лав Япон юмуу Монголд тэгэж шалгаад байсныг санахгүй байна. Манай ам бүлд таарах байр нь дор хаяж "2 bed rooms+" болно. Байрны төлбөр нь байршил, хэмжээ, хэлбэр гэх мэтээс хамаараад янз янз. Миний сонгосон газар тохирсон хэмжээний аппартмэнт гэхэд $2400/mo оос эхэлж байсан. Доорх сайт-аас ханш сонирхож үзэж болно.

Apartment - Нийтийн орон сууц. Япон дахь маншон


Flat/Townhouse - 2 талдаа л айлтай залгаатай ба намхан урт байшинг айл болгон хуваагаад эзэмшдэг

House - Нэг айлийн орон сууц

Бүх юм онлайн хайлтаар олдоно. Жишээ нь доорх сайтад нээлттэй газрууд нь бүртгэлтэй байга, хариуцсан газартай нь холбоо бариад очиж үзэж танилцаж байгаад шийдэж болно. Манайх бол сурсан дассанаараа маншон л хайж оров.

Apartments.com: Apartments and Homes for Rent

Zillow: Real Estate, Apartments, Mortgages & Home Values


8/20 Нүүлгэлтийн ачаа

Гэрийн ачаа маань сар гаран далайгаар аялсаар гааль даваад ирэв. Ачих юмаа гайгүй цомхотгож, элдэв янзын юм холиж ачаагүй тул замдаа онцын саатал асуудал гаргалгүй ороод ирж. Нүүлгэлтийн компани нь бүх ачааг маань тоо ёсоор нь оруулж өгөөд бүртэлийн листээ шалгаал болоо. Лав 50-60 хайрцаг болсон байх.


8/25 School Registration

Энд шинэ хичээлийн жил нь Монголтой адилаар 9/1 ээс эхэлнэ. 5 наснаасаа эхлээд сургуульд явж эхэлнэ. Манайх оршин суух хэсэгийн хариуцсан газар нь очиж хүүхдүүдээ ойрхон сургуульд оруулахаар бүртгүүлсэн. Англи хэлний түвшин тогтоох шалгалт авсан. Хэрвээ шаалдлагатай гэж үзвэл нэмэлт хэлний хичээлээр Англи хэлийг нь дэмждэг юм байна. Сургууль нь 2 юм шаардаж нэхнэ, өмнөх сургуулийн тодорхойлолт дүнгийн лист, вакцинд хамрагдсан лист. Манайх хэдэн вакцин дутуу гэж гарсан болхоор, дараа нь нэмж хэд хэдэн удаа вакцин хийлгэх болсон.


8/30 Internet

Суух байранд аль хэдийн холбогдсон 2-3 интернэт компани байсан, тэр дундаас нь нэт-ээс ревиэв харж байгаад ComCast/Xfiinity -д 60Mb/$50 гэрээ хийв. Хурдыг нь эхлээд багаас нь туршиж үзье гэж бодсон чинь манайд бол хангалттай байсан болхоор дахиж нэмээгүй, хүн нь бол 500 өгчих гээл үзэж байна лээ.

Xfinity Store by Comcast 8900 161st Ave NE, Suite 125 Redmond, WA

За ингээд 2 сар гаран үргэлжилсэн нүүдэл суудал дуусаж өөрсдийн орон гэртэй болов, хүүхдүүд шинэ сургуульдаа, аав ажилдаа хичээх цаг ч эхэллээ.


No comments:

Post a Comment