Saturday, November 14, 2020

Америкруу шилжсэн нь : Ажилын оффер!

 Ярилцлагаа амжилттай давсан одоо удахгүй албан ёсны оффер нь гараад ирэх байх гэсэн хүлээлттэй Токио-д буув. Менежерээс ямар нэг тодорхой хугацаа сонсоогүй болохоор дахин дахин шалгаагаад ядаргаатаад байх нь ч хаашаа юм гээд 14 хоноод нэг юу болж байна гэж имайлдчээл яваад байсан нэг мэдсэн 2 сар шахуу өнгөрөв. Энэ хугацаанд арай болоогүй байнаа шийдвэртэй юм гарвал чамд хурдан дуулганаа гэсэн л хариулт ирж байсан, цаагуураа яг юу болж байгааг мэдэх аргагаүй байв. ингэж явж байтал бараг 3 сарын дараа нэг өглөө босоод имайлээ харсан чинь хариу ирсэн байв, нээгээд үзтэл "Удаан хүлээгэсэнд уучлаарай энэ удаа орон тооны зохицуулалт нь болсонгүй шинээр хүн авах боломжгүй боллоо" гэсэн байв. 

 Орон тооны асуудал байсым бол яах гэж эхнээсээ ажилын зар тависан байсын бол гэх мэт олон асуултууд толгойд хөвөрч байсан ч энэ удаагын шилжих боломж ингээд дуусваа гэсэн бодол л үлдэв. Дотоод сайтнаас хүссэн хүнийхээ баг болон бүүрэлдхүүнийг харж болдог юм, тэгээд нөгөө багийн бүүрэлдхүүнийг шалгасан чинь сарын өмнө нэг шинэ хүн орсон байсан. тэндээс л ойлгож эхлэв би ер нь wait list-д л орчоод байсым байна гэж. Ихэнх компани-нд шинэ хүнийг ажилд авахдаа нэг хүний шийдвэрээс хамаардаггүй, ярилцагагын дүн болон resume, background check гэх мэт дата цуглуулж байгаад, hiring committee гэдэг тусгай хүмүүсийн нийлбэр дүнгээр оффер гарна. Миний хувид ч олон давах ёстой даваанууд байсан байх, програм бичсэн бодит туршлага бараг байхгүй, визний риск болон нүүлгэлтийн зардалтай гэx мэт. Нэмэлт болсон үзүүлэлтүүд гэвэл техник болон бусад ярилцлагаа гайгүй давцан, продакт-аа сайн мэддэг hands-on/field туршлагатай мэт орно байх.

 Ер нь мэдээллийн технологийн (МТ) салбараас хоолоо олж иддэг надад ер нь яагаад заавал Америк явах хэрэгтэй болсон гэж? Ялангуяа код бичие (Software Development Engineer) гэж бодож зориж байга надад бол доорх 3-н шалтгаан байсан. Хэрвээ би авто машин индастри-д ажилдаг байсан бол хэзээ ч Японоос гарах шаардлагагүй байсан болвуу, энд дэлхийд толгой зохисон мундагууд болох Тоёота, Хонда, Ниссан, Мазда нь байж байна, дээрээс нь Япон дахь хамгийн эрч хүчтэй чадалтай салбарын нэг учираас олон талаасаа сэтгэл хангалуун ажиллаж амьдрах байсан.

1. Мэдээллийн эрин зуунд дэлхий даяараа МТ-н салбарлуу хүчтэй шилжиж, дээрээс нь улам л энэ салбараас хараат болж байна. Өөрөөр хэлбэл энэ салбарын үнэ цэнэ нь улам өсөж, өдөр тутамын аж амьдралын нэг салшгүй хэсэг нь болсоор байна. Дээрээс нь энэ салбарт хаана хэн хүчтэй тоглогч болж байна вэ гэвэл ойлгомжтой байна. Америк дэлхийг тэргүүлж байгаа, доорх графикаас харсан ч тодорхой, дэлхий дээрх хамгийн үнэ цэнэтэй 10 компани дотор, МТ чиглэлээр 7 нь, дээрээс нь Америкийнx эхний 4, 5 эзэлчихсэн байх жишээний. МТ-ийн ертөнцөд Америк гол тоглогч нь, үйлдвэрлэгч нь, бусад дэлхий даяар бол зүгээр л мөнгөө төлөөд үйлчилгээ авдаг хэрэглэгчид нь болчихсон харагддаг.

Дэлхийн топ 10 үнэ цэнэтэй компаниуд (Wikipedia) 

2. Өөрийгөө сориж үзэх гэсэн бодол. Жишээ нь нэг сагсчин байлаа гэж бодход Японы лиг-ээс боломж байх юм бол НБА-руу явж тоглож үзэхийг л хүснэ, хөлбөмбөгчин байвал Английн Премиер Лиг-г тоглож үзэхийг л хүснэ. Тэрэнтэй адилхаар МТ инженер хийж байгаа болон болохийг хүсэж байвал шилдэгүүд цуглаад байга газар очиж ямар байдгийг нь харахыг хүснэ.

3. Ажилчидын ажиллах орчин болон хангамж тал дээр энэ хүчтэй компаниуд мэдээж сайн байж таарна. Дөнгөж их сургууль төгссөн 22-23 тай залууст өгдөг цалинг нь levels.fyi -аас харж үзвэл жилд бүх хангамжыг нь оруулхад $110к - $160к байх нь. Сарын цалингаар нь бодоход $10.000 орчим гэсэн үг. Японд бол адилхан level дээрх шинэ хүнд жилийн $30к-$40к л байдаг гэхээр ямар ялгаатай нь илт харагдаж байна. 

Топ компаниудын цалингын мэдээлэл (levels.fyi)

 Миний хувьд гэвэл, 2012-2015 оны хооронд Microsoft Japan-д 3 жил field support инженер хийж үзээд, тэндээсээ цаашаа улам илүү техник талаа хөөж софтвэйр инженер-рүү сонирхож орох, шилжих боломж судалж, боломж бололцоо хайх болсон юм. Яг тэр үед манай салбараас нэг 55-тай Япон инженер ах компанийн дотоод шилжилтээр Америкт дахь салбарлуу софтвэйр инженер болон явж, зоригтойгоор triple change (Role, Organization, Country) хийж байхыг хараад, хэдэн жил тууштай оролдвол боломж бол байга юм байна гэж урам зориг авч байсан. Ерөнхийдөө тэгээд Америк-луу явж ажиллая гэвэл ямар арга зам байдаг бол гэж жоохон судлаад үзэхэд, сургуульд сурах (F/J виз + STEM OPT), эсвэл нэгэн компани доторх шилжилт (L1 виз) юм байна гэдгийг ойлгов. Өөр янз бүрийн арга чарга байдаг л байх тэхдээ надад бол боломж нь бага санагдсан, жишээ нь ногоон картны сугалаа, гэр бүлийн виз, шууд Америк дахь компаниас оффэр авч байгаад H1-B виз-нд азаа үзэх гэх мэт...

 2017 он хүртэл яаж ийгээд дотоод шилжилтээр явья гэж бодоод нилээн оролдов. Сард нэг удаа цаг гарган сууж, дотоод нээлттэй ажилын зараас харж байгаад надад түвшин болон салбар нь ойрхон гэж харагдсан 4-5 газарлуу нь имэйлдэж байв. Тэгээд дээрээс нь өмнөх блог дээр бичсэн 2 номноос бага сага бодлого судалдаг байсан. Нийтдээ 2 жилийн дотор бараг 100 газар контакт хийж үзсэн ч, имайл хариу авсан нь 10 орчим, тэр дотроос ярилцлага-д дуудсан нь 3 баг л байв. Эдгээрийг нь дандаа онлайн-аар ярилцлага өгсөн боловч бүгд бүтээгүй. Нэг багт нь уул нь loop interview хүртэл яваад гайгүй бодчих шиг болсон чинь тэгээд оффэрт хүрч чадаагүй юм. Ерөнхийдөө надад хэлж байсан feedback нь гэвэл, намайг програмчлал болон хөгжүүлэлтийн туршлага скилл дутуу, background чинь тохирохгүй, эсвэл relocation дэмжих fund байхгүй гэж хэлж байв. Миний хийж байсан ажил дээр програм бичнэ гэж байхгүй, зөвхөн хэрэглээ талаас оролддог болохоор тэр нэхээд байга юмыг олж авна гэдэг бэрх байсан. Эдгээр шалтгаанууд яагаад би wait list-д орчоод байгааг тайлбарлаж байга байх. 

 За тэгээд 2 жил баахан бүтэлгүйтсэний дараа, туршлага дуруу болохоор шууд дотоод шилжилт хөдөлгөөнд явна гэж үлгэр юм байна гэж бодох болж, нөгөө нэг боломж болох сургуульд сурах талаар судалж эхлэв. Би аль хэдийн Computer Science - аар мастер хийчихсэн тул өөр нэг ойролцоо чиглэлээр 1 жилийн мастерын сургалтанд сураад, STEM OPT Extension гэдэг ажиллах зөвшөөрөлөөр 2-3 жил ажиллаж байгаад үлдэх боломж харж байв. Гадаадаас энэ програмаар маш их оюутнууд Америкд ирдэг бөгөөд дийлэнх нь Энэтхэг болон Хятадаас МТ инженер болох гэсэн хүмүүс байдаг юм. Сурах салбарын тухай бодож судалсны эцэст, сүүлийн үед бүүм болоод байга Data Science-ийг сонгов. Төгсөөд software development -рүү ороход ч ойрхон гэдэг нь бас нэг давуу тал. Сургуульд апплай хийхэд хэрэг болох Англи хэлний түвшин тогтоох шалгалт IELST болон, ерөнхий сурлагын түвшин тогтоох GRE шалгалтуудыг бэлдэж өгөх хэрэгтэй болсон. Ажлын хажуугаар бэлдэнэ, дээрээс нь бага насны хүүхдүүдтэй хүнд бол бас амаргүй эд. Ажлын өдөр орой унтахын өмнө 1 цаг номноос бэлдэж, амралтын өдөр арай жоохон сууж юм харж бэлдэж байв. Тусгай сургалт энэ тэр - т бол явж амжаагүй. Юу ч гэсэн наад захын босго оноог нь цуглуулсан боловч топ сургууль бол ярилтгүй, дундаж юмуу локаль сургуульд л боломж харагдаж байсан. Essay болон Recommendation бичих явцад Agos Japan дээр очиж консултинг сэрвис-ийг хэрэглэсэн юм байна.

GRE Scores

IELTS Scores

 Тэгээд xэдэн сургуулиас хариу ирсэн бөгөөд тэр дундаас байршил болон сургалтын чанар, төлбөр гэх зэрэг олон талаас нь харьцуулж үзээд, Seattle University -г авч үлдэж бусадаас нь application-аа татав. Эднийх бас жоохон тэтгэлэг амласан байсан болхоор нийт сурах зардалаа бодож үзхээр арай боломжын харагдаж байсан юм. Columbia дажгүй санагдсан боловч жилийн төлбөр $80к, санхүүгийн ямарч дэмжлэг байхгүй, дээрээс нь асар өртөг өндөртэй NYC-д байршилтай болохоор хүрэшгүй даваа байв.

Application results
 
 Яг ингээд сургууль хөөцөлдчихсөн явж байхад Америкт хуралд суух болж, нөгөө менежертэй тааралдаж ярилцлагад орж амжсан ч бүтэхгүй талруу эргэцэн тул, эргээл сургуулиар явах гэсэн ганц гарцтай тунаж үлдэх нь тэр. Seattle University 2018 оны намар элсэж орох ёстой оффэр байсан боловч зунжингаа бодож тунгаасны эцэст нэг жилээр хойшлуулж байдлыг харахаар шийдэн сургуульдаа мэдэгдэв. Гэр бүлтэй, жоохон хүүхэдтэй хүнд ингэж сурах гээд явна гэхээр, орлого байхгүй болно, аягүй бол хамт явж чадахгүй 2 тусдаа амьдрах хэрэгтэй болж ч мэднэ гэх мэт бодож төлөвлөх зүйл зөндөө байсан тул амархан явна гэсэн шийдвэр гаргаж чадаагүй. Юу ч гэсэн энэ жилдээ яарж давчуу хөдлөхөөс болиж, 2019 оны намар хүртэл жил сунгаж байгаад, энэ хооронд нэмэлт бэлтгэл болгож жоохон мөнгө хураах, янз бүрийн сургалтын зээл болон тэтгэлэг хайх, эсвэл бүүр болиод Япондоо өөр ажил хайх гэсэн янз бүрийн бодол байсан. Нэг зүйл ойлгосон нь гэвэл, сургалтын хөнгөлттэй зээл олий гэж бодсон чинь энд тэндгүй бүтэхгүй юм байна лээ. Японд бол иргэндээ юмуу эйжү тэй хүнд л өгнө, Америкд бас адил, Монголоос бол байхгүй, нэг төрийн сангийн зээл гэдэг юм нь арын хаалгатай худлаа бололтой байсан.

 Иймэрхүү янзтай шийдсэн зорисон тодорхой юмгүй өдөр хоног өнгөрөөж байтал, 2019 оны 2 сар болсон байв. Нэг өглөө ажил дээрээ ирээд компьютер-ээ асаатал ийм имэйл ирсэн байв. Ярилцлагаас хойш яг жилийн дараа албан ёсны оффер маань гарж ирэх нь тэр. 

Hi Chuka,
It’s been a while, I hope all is well in your world. I just had an opening on my team and your name immediately came to mind. I’ve already confirmed we can fill this position and so am reaching out to see if you are still interested. Since you’ve already gone through a formal interview loop on our team that wouldn’t be necessary this time. Hope you are well and look forward to hearing back from you.

No comments:

Post a Comment