Sunday, November 22, 2020

Америкруу шилжсэн нь : Виз болон Нүүдэл

Албан ёсоор оффер авснаас эхлээд шинэ ажилын өдөр хүртэлх 3 сарын хугацаанд виз болон нүүлгэлтийн процэсс явагдсан. Энэ постдоо арай тодорхой бичье гэж бодож байна. Юумыг яаж мэдэхэд хэн нэгэнд хэрэг болж мэднэ. Улс дамнаж компани доторх нүүдэл хийж байга боловч Япон талын компаниас албан ёсоор гарж, Америк талдаа маргааш нь орох ёстой байдаг. Өөрөөр хэлбэл өмнөх газраасаа ямар ч бүртгэлгүй болж хасагдана гэсэн үг. Тэтгэвэр/Pension төлөлт зогсоно. Бүх төрлийн даатгалууд/Health/Insurance зогсоно. Япон талын виз хүртэл хугацаа нь дуусахаар зогсоно. Би байнгийн суугч/permanent resident -ийн үнэмлэхтэй тул дахин орох тамга даруулж аваад гарсан. 3 жил хүчинтэй юм байна. Leaving Allowance/Тайшокүкин бас гарж байга болхоор авна.


3/29/2019 Offer

Hiring process нь дуусаад албан ёсны оффер леттер гэж цаас ирнэ. Онлайн пэйж дээрээ бас upload хийгдсэн байгаа.3-5 хоногийн дотор хариугаа онлайн-аар явуулах ёстой байдаг. надад бол өөр хүлээх шалтгаан байхгүй юм чинь шууд accept хийсэн.


4/8   Meeting with Relocation Specialist/Coordinator

Нүүлгэлтийн бүх процэссийг хариуцсан хүн гаргаж өгнө, тэр хүнтэй нь хамгийн эхэнд нэг удаа онлайн яриа хийж заавар зөвөлгөөг нь сонсоно. Relocation сэрвист нь, 2 талын татварын асуудал, гэрийн ачааны ачилт хүргэлт, түр зуурын буудал болон байрны бэлтгэлт, очсоны дараах ойр зуурын бүртгэл баримт бичиг хийхэд туслах гэсэн юмнууд багтсан байдаг. Ер нь бол хэрэгтэй бүх юм л байсан. Надад бол тэр татварын асуудал энэ тэр бол хэрэггүй л санагдаж байна лээ.  


4/10 Background check completed

HR аас албан ёсны шилжилтийн зөвшөөрөл гаргах хүртэл Background check, Виз гэсэн 2 юмыг хүлээнэ. Энэ нь болохоор янз бүрийн бичиж баримтныы зөрчил болон ажил сургуулын мэдэрдэлийн зөрчил гэсэн юмыг Америкийн нэг компани шалгадаг юм байна лээ. Надаас ихэнхийг нь асуусан болхоор ямар юмаараа шалгалт болж бгаам бол до гэж бодож байв.


4/15 Sent Visa related documents/questionnaires to US

Томоохон компаниуд ихэвчлэн L1-B Blanket виз-ээр хүмүүсийнхээ шилжилт хөдөлгөөнийг зохицуулдаг бололтой. Энэхүү виз нь тодорхой хэмжээний шаардлага босго давж байвал урьдчилаад визний орон тоо авчих эрхийг компаниудад олгодог. Жишээ нь 5 жил 100 хүн хөдөлгөнө ч гэдэг юмуу, тийм болхоор орон тооны шахалтанд өртөөд хүнээ шилжүүлж чадахгүй гэсэн юм гарахгүй, яг зөв хүнээ л олж мэдүүүлэх үүрэгтэй болж байгаам, ер нь хамгийн хүлээлт болон эрсдэл багатай виз нь байх, гэвч компаниас нь тодорхой хэмжээнд мөнгө хэрэгтэй болж кост нэмэгдэнэ.

Визний багаас хэрэгтэй бүх бичиг баримтийг бүрдүүлж явуулах болж, эхлээд надаас нилээн мэдээлэл нэхнэ. Сургууль, Ажилийн туршлага, сургалт семинарт явж байсан бичиг, хэлний түвшингийн оноо, дүнгийн лист гэх мэт нилээн урт жагсаалт гарна. Өмнө нь мастер энэ тэрт бүртгүүлнэ гээд нилээн бичиг баримт бэлчихсэн явсан тул нээх цаг алдахгүй дор нь хариулсан. Тэгээд Support Letter гэж юм бэлдэх хэрэгтэй болно. Энэ бичиг дотор яагаад энэ хүн визний болзолыг хангаж байга вэ гэдгийг товч тодорхой бичих болдог. Өмнөх жилүүдийн туршлага, шинэ мэстнийх нь шаардалага, 3-4 тодорхой прожэкт туршлагаар нь жишээ татаж нөхцөл шаардлагыг нь бүрэн хангаж байгааг бичнэ. Одоогийн дарга болон шинэ дарга нарын чинь гарын үсэг хэрэгтэй, бас дээрээс нь тэд нар шалгах тул үнэн зөвөөр тодорхой бичиж нь их чухал. Нэт-ээр харвал жишээ зөндөө олддог юм. 


4/30 KPMG Tax online meeting (US)

Америк талын татварын талаар зөвлөгөө мэдээлэл өгдөг. Нөгөө нэг долоон булчирхайгаа тоочно гэдэг шиг бүхий л үнэлэгдэж болох эд хөрөнгө, хадгаламж, хувьцаа байдаг болгоноо тоочно. Татварын нуун дарагдуулалтат тооцогдох эрсдэлтэй болхоор тэгэж шалгаж бүртгэдэг байх. Над шиг жилийн дундаас хойш очиж байга хүнд татварын нэмэлт үүрэг байхгүй гэсэн.


5/9   KPMG Tax meeting (JP)

Япон талынх татварын зөвлөгөө өгөх уулзалт. Бас л адилхан бүх мэдээлэлээ тоочих хэрэгтэй болно. Жилийн дундаас нь гарж байга болхоор тэр жилийнхээ (2019 оны) жүминзэй тооцохгүй гэсэн, харин өмнөх жилийнхээ (2018 оны) дутуу хэсгийг нь төлөх ёстой. Би сүүлийн цалингаас дутуу татвараа бүгдий нь суутгуулах болсон.


5/2   Moving Company checking

Нүүлгэлтийн компаниас хүн ирж, авч явах ачааний хэмжээ, машины зогсоолыг шалгадаг. Тэгээд хэдэн бичиг үлдээгээд явсан, гаалиар авч болохгүй ачаа, анхааруулга гэх мэт.


5/25 Visa Packet/Docs arrived

Визний материал шуудангаар ирэв. Голлох бичиг баримт нь доорх хэд, дээрээс нь нэмээд туслах биримтууд оруулсан байж мэднэ.

Form G-28, Form 1-129s, Support Letter, Blanket L-1 Approval for the Employer


5/30 Visa Interview

Бүх хэрэгтэй материал нь бүрдсэн болхоор Америкын элчин дээр очиж виз авах хэрэгтэй болно. Вэб сайт-аас нь шинэ аккаунт нээж ороод, гэр бүлийнхэнийхээ DS-160 формийг бөглөнө. Бас нилээн ажиллагаа цаг ордог юм. Бэлэн болонгуутаа элчин дээр очих өдөр цагаа мэдүүүлээд яваад очино, бага насны хүүхэд бол чөлөөлөгддөг юм. Элчин дээр нь бөөн хүмүүс очертой, урт дараалалд хүлээнэ, 2 - 3 удаа дуудагдаж материал болон төлбөр тооцоогоо гүйцээнэ. Тэгээд хамгийн сүүлд нь нэг цонхны цаанаар ярилцалга өгнө. Манай ажилаас асуултант нь тодорхой бөгөөд богино хариулж, илүү дутуу юм нэмж яриж болохгүй гэж анхааруулна өгч байсан. Эхнэр бид хоёроос доорх 2-хон асуулт асуугаад, виз гарлаа, 3 хоногийн дотор шуудангаар пасспортоо аваарай гэсэн. Ингээд хоёр удаа иес гэж хэлээд ярилцлага дуусав.

 - "Is she your wife?"

 - "Will you work in Washington State?"

  

6/5   Passports with visa stamp arrived

Баталгаат шуудангаар виз даруулсан пасспортууд маань ирэв. Визний тамгыг нь сайн шалгаарай гэж байсан болхоор, нэр ус, төрөл, он сар гэх мэт мэдээг нь шалгаад  HR-даа мэдэгдэв.

  

6/12 Set the starting date 1st July

Хамгийн удаан процэсс болох виз нь гарсан тул Америк талаас албан ёсоор шилжилтийг зөвшөөрч ажилийн эхлэх өдөр болон нислэгийн өдөр зэргийг баталгаажуулав. Оффер авснаас хойш бараг 10-н долоо хоног болж байж албан ёсний эхлэх өдөртэй болох нь тэр. Япон талдаа албан ёсоор ажилаас гарах өргөдөл гэж юм өгнө.


6/24 Hotel check in

Нүүлгэлт болон нислэгийн өдрийн хооронд түр байрлах буудал гаргаж өгнө. Манайх Шинагава хавиар гэр ажил байдаг болхоор тэндхийн нэгэн буудалд орсон.


6/24 Packing day & Leaving apartment

Нүүлгэлтийн компани ирж манай гэрийн авч явна гэсэн ачааг бүгдий нь ачаад авч явав. Гаалиар гарах ёстой бичиж баримт бас сүртэй олон. Баахан гарын үсэг зурж, хайрцаг болгонд юу юу байгааг нь тоочиж бичнэ. Нэг өдрийн дотор ачилт дуусаад, орой нь байрны түлхүүрээ хүлээлгэж өгөөд болоо. 


6/25 Last day at Microsoft Japan

Хуучин ажилынхаа компъютер, түлхүүр, хэрэглэж байсан ном гэх мэт ойр зуурын зүйлсээ хүлээлгэж өгнө. Оффер гарсанаас хойш виз авталх 2 сарын хооронд, дарга болон ойр байдаг хэдхэн хүнд л хэлсэн байсан, виз гарахгүй бол тэгээд бүх юм хуучиндаа юм чинь яагаачгүй байхад шуугиан дэгдээхээс сэргийлсэн хэрэг. Энэ хооронд ажилаа бол жирийнээрээ л хийгээд явна. Шинэ прожект болон таск нээх авахгүйгээр, өөрт байга ажилаа хурдан дуусгаж явж байгаад, виз гарснаас хойш бол хариуцдаг байсан customer-уудаа өөр хүн шилжүүлэх тал дээр голдуу ажилласан.


6/28 Flight & Customs

Нислэг. Токиогоос 8 цаг гаран нисээд Сиатл-д бууна. Харицангүй ойрхон хот нь тооцогдох байх. Цагийн зөрүүнээс болоод шөнөжингөө ниссэн байж дахиад л 28-ний өглөө буучих нь тэр. Гаалиар гарах хаалганд дээр нээх урт очер, өглөө эрт болхоор ч юмуу ихэнх пүүтэг нь хоосон, 2 хон газар нь хүнтэй шалгаж байсан. Манай бага 1 настан дутуу унтаад сэрчихсэн уурлаад уйлаад болдоггүй тэвэрчихсэн жагсаж байсан чинь нэг оффицер ирээд хэдэн настай хүүхэд вэ гэж байна, 1 настай гэсэн чинь хамгийн захын тусгай шугам бололтой хов хоосон шахуу лайнруу заагаад тэрүүгээр гар гэв.  Тэр лайн дээр нь очтол хэдэн цэрэг болон онгоцны нислэгч л зогсож байсан болхоор дорхноо бүх юумаа шалгуулаад хурдан гарч амжив. Бүх ачаагаа цуглуулж аваад, бараг 5-н чемодантай болчихсон, гарах гэтэл их ачаатай байна хаанаас ирсэн гээд дахиж хамаг ачаа шалгаж асууж, бүх бэлэн мөнгөө тоолуулж байж гаргасан юм байна. Миний мэдэхийн хамгийн хатуу шалгадаг гааль яах аргагүй Америк гэж бодож байна.


6/28 Resident Hotel check in

Тэндээ очоод амьдрах байраа олох хүртэл хэсэг хугацаанд (45 хоног хүртэл) хорогдох байр гаргаж өгнө. Манайх бол шууд ажилтай ойрхоноор нь Redmond хавиар олж өгөөч гэж хүсэлт гаргаад гайгүй буудалд оруулж авсан.


7/1   Start Date

Ажилын эхний өдөр! Эхлэх өдөр заавал 1 дэхь байх ёстой. Бүтэн өдөржингөө нэг том зааланд 200-300 уулаа сууж байгаад Orientation хийнэ. Майкрософт-ын төв кампуст 40к хүн ажилдаг гэхээр хүний гаралт оролт хөдөлгөөн ямар их байх нь харагддаг юм билээ.  



No comments:

Post a Comment