Америкт ирснээс хойш анх удаа бие дааж татварын мэдүүлгээ хийж үзсэн тул жоохон бичиж үлдээе. Японд байхад цалингаас өөр бүртгэх хэмжээний орлого байгаагүй бол өөрөө татвартай зууралдах шаардлага байдаггүй, жилийн эцэст нэг удаа 'year-end tax adjustment' гэж нэг цаас бөглөж өгөөл дуусаа. Компаниуд болон албан байгууллагууд нь цалин дээрээс чинь татварыг нь бодож аваад, чамд өөрөө дараа нь бичиг цаастай ноцолдох хэрэггүй болгож хөнгөвчилж өгдөг.
Гэвч Америкт бол байдал шал өөр байдаг юм байна, цалингаас чинь татвар суутгаж явж байгаад он гарсны дараа сүүлийн тооцоогоо өөрөө бие дааж хийж илүү дутуу төлсөн татвараа гүйцээдэг журамтай юм байна. Анхний жил олон улсын шилжилт хөдөлгөөн гээд төвөгтэй учираас ажилийн газраас нэг гадны компанид хариуцуулаад бүгдий нь тооцуулж байсан. Тэр үед бараг жил болгон ингээл болчдог юм байна гэцэн амархан бодолтой явж байсан чинь энэ жил гэнэт өөрөө хийх болоод хэсэг л баахан зууралдав.

