Sunday, December 27, 2020

Morale Events

 За ингээд 2020 оны хамгийн сүүлийн постыг бага ч гэсэн эерэг сэдвээр бичие гэж шийдлээ. Хүн болгоны хувьд амаргүй жил болсон болвуу гэж бодож байна. Жилийн ихэнхийг гэртээ хоригдож өнгөрүүлсэн болохоор оффисоо л нилээн санаж байна да хэхэ. Энэ удаа компаниудад түгээмэл байдаг мораль ивэнт - ийн тухай оруулъя. 

Source: gethppy.com

Sunday, December 20, 2020

Coding Interview - д хэрхэн бэлдэх вэ?

 Програм бичдэг ажил хийе гэж бодож л байвал хүн болгоны тойроод биш заавал дайрч гарах ёстой мөнхийн сэдэв Coding Interview билээ. Дээрээс нь нэг л ороод авбал дахиж хэрэггүй юу гэвэл тийм биш, дахиж ажил болон компаниа солих болгонд дахин дахин дайрж гарах хэрэгтэй болно, бүүр менежер ч юмуу директор болоод код бичихээ болих мэстрүү орж байга бол арай ч кодинг асуухгүй байх, жоохон хэнээтэй хүнтэй таарчих юм бол самбар дээр код бичүүлэх гээд зогсож байж ч мэдэх юм. Миний хэлэх гээд байга юм гэвэл энэ сэдэв бол мөнхийн зүйл учраас орох гэж байга болон орсон хойноо яаж бэлдэх болох сэргээж явах вэ гэдэг талаар өөрийн хэдэн бодлоо бичмээр санагдав.

Sunday, December 13, 2020

Dev environment

 Өөрийнхөө ажлын орчины тухай жоохон тэмдэглэе. Манай баг open space хэлбэрийн том өрөөнд өөр хэдэн багтай хамтдаа байрладаг. Баг болгон өөрийн арал гээд нэрлэчихсэн залгаатай байрлуулсан хэдэн ширээтэй хэсэгт өөр өөрийн эзэмшилийн ширээн дээр ажилаа хийнэ. Дундаа нэг мийтинг өрөөтэй, тийшээгээ онгорхой байвал гялс ороод онлайн мээтинг хийж болно. Зарим нэг багийхан тусдаа өрөөнд суудаг ч байдаг надад бол нээх таалагддаггүй, хүний өрөөлүү дахин дахин очиж юм асуух гэж төвөг.

Sunday, December 6, 2020

Microsoft Redmond Campus

 Майкрософт-ийн төв Redmond кампусын талаар товчхон танилцуулъя.

1.Buildings

Redmond хот нь Сиатл-аас зүүн тийшээ машинаар 30-40 минутын зайд байдаг суурин газар бөгөөд, Майкософт нь анх 1986 онд анхны оффисоо нүүлгэж ирсэнээс хойш өдгөө 200 га талбайд 90 орчим барилгатай, 35 мянган ажилчин орж гардаг суурин кампус байгуулжээ.

Redmond Campus

Sunday, November 29, 2020

Америкруу шилжсэн нь : Ирсний дараах процесс

 Ирсний дараа эхний 2 сар ч төвхнөх гэж нилээн бужигнана, юу ч гэсэн санаж байгаагаа бичиж үлдээе. Ирсний дараах наад захын хэрэгцээтэй процесс, бичиг баримт бүртгэл зэрэгт туслах хүн гаргаж өгөх сэрвис relocation support - д багтсан байсан. Доорх бичсэн лист дотроос интэрнэт-ийг л бие дааж очиж бүртгүүлсэн юм байна, бусдыг нь дандаа нөгөө хүнтэй хамт очиж хийсэн. Жолооны үнэмлэхгүй дээрээс нь бага насны хүүхэдтэй манайхд тааруулж, тус тусад нь авч явах, 2 дахин очих гэх мэт нилээн цаг зарцуулачих шиг болсон.

Sunday, November 22, 2020

Америкруу шилжсэн нь : Виз болон Нүүдэл

Албан ёсоор оффер авснаас эхлээд шинэ ажилын өдөр хүртэлх 3 сарын хугацаанд виз болон нүүлгэлтийн процэсс явагдсан. Энэ постдоо арай тодорхой бичье гэж бодож байна. Юумыг яаж мэдэхэд хэн нэгэнд хэрэг болж мэднэ. Улс дамнаж компани доторх нүүдэл хийж байга боловч Япон талын компаниас албан ёсоор гарж, Америк талдаа маргааш нь орох ёстой байдаг. Өөрөөр хэлбэл өмнөх газраасаа ямар ч бүртгэлгүй болж хасагдана гэсэн үг. Тэтгэвэр/Pension төлөлт зогсоно. Бүх төрлийн даатгалууд/Health/Insurance зогсоно. Япон талын виз хүртэл хугацаа нь дуусахаар зогсоно. Би байнгийн суугч/permanent resident -ийн үнэмлэхтэй тул дахин орох тамга даруулж аваад гарсан. 3 жил хүчинтэй юм байна. Leaving Allowance/Тайшокүкин бас гарж байга болхоор авна.

Saturday, November 14, 2020

Америкруу шилжсэн нь : Ажилын оффер!

 Ярилцлагаа амжилттай давсан одоо удахгүй албан ёсны оффер нь гараад ирэх байх гэсэн хүлээлттэй Токио-д буув. Менежерээс ямар нэг тодорхой хугацаа сонсоогүй болохоор дахин дахин шалгаагаад ядаргаатаад байх нь ч хаашаа юм гээд 14 хоноод нэг юу болж байна гэж имайлдчээл яваад байсан нэг мэдсэн 2 сар шахуу өнгөрөв. Энэ хугацаанд арай болоогүй байнаа шийдвэртэй юм гарвал чамд хурдан дуулганаа гэсэн л хариулт ирж байсан, цаагуураа яг юу болж байгааг мэдэх аргагаүй байв. ингэж явж байтал бараг 3 сарын дараа нэг өглөө босоод имайлээ харсан чинь хариу ирсэн байв, нээгээд үзтэл "Удаан хүлээгэсэнд уучлаарай энэ удаа орон тооны зохицуулалт нь болсонгүй шинээр хүн авах боломжгүй боллоо" гэсэн байв. 

Sunday, November 8, 2020

Америкруу шилжсэн нь : Ажилын ярилцлага

 Эхний блогоороо яаж яваад Америкд ирэх болсон тухайгаа бичье гэж бодлоо. 2018 оны өвөл манай компанын ээлжит дотоод ажилчидын конфэрэнц Сиатл хотод болсон юм. Манай багаас нэгэн ахлах  инженер ах болон надад явж номын дуу сонсож ирэх ээжилт үүрэг оноогдов. Энэхүү конфэрэнц нь TechReady гэдэг нэртэй бөгөөд жилд 2 удаа Сиатл болон өөр нэгэн хотод (сүүлийн үед Атланта-д олон) зохион байгуулагдаж, дэлхийн өнцөг булан бүрээс бараг 10,000 орчим Майкрософтын ажилчид хуран цугларан, төвөөсөө (headquarter) шинэ технологи ба бизнэсс орчины тухай тархиа цэнэглэх боломж олгодог юм. Голцуу sales, marketing, customer & support чиглэлийн салбарт ажилдаг хүмүүс оролцдогоороо онцлог. Миний хувьд урд нь 2015 онд нэг оролцож байсан бөгөөд энэ удаа 2 дахь боломж нь байсан.

Sunday, November 1, 2020

Pilot

 АНУ-ын Сиатл хот дахь Майкрософт компанид ажиллахаар шилжин ирсэнээс хойш жил гаран болж байна. Өмнө нь далайн цаадах Токио хотод дахь тус компанийн салбарт нь 7 жил ажилласан туршлагатай ч ажиллах нарийн хэлтэс болон амьдрах орчин эрс тэс өөрчлөгсөн болхоор шинэлэг сонин содон санагдсан зүйлүүдээс бичиж сонирхуулна гэж бодож байна. Ерөнхийдөө технологийн тухай их орох боловуу, гэхдээ дээрээс нь Америкт амьдрах ямар байх талаар бас аль болох оруулахыг хичээх болно.